ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ӨНГӨРСӨН ОНД 64.3 МЯНГАН ХҮҮХЭД ШИНЭЭР МЭНДЭЛЖЭЭ

ӨНГӨРСӨН ОНД 64.3 МЯНГАН ХҮҮХЭД ШИНЭЭР МЭНДЭЛЖЭЭ

by admin

Өнгөрсөн онд нийт 64.3 мянган хүүхэд шинээр мэндэлжээ. Энэ нь өмнөх оныхоос 1.3 мянгаар буурсан үзүүлэлт юм. 

Нийт төрсөн хүүхдийг сараар нь авч үзвэл  гуравдугаар сард хамгийн их буюу 5.9 мянган хүүхэд төрсөн бол арванхоёрдугаар сард хамгийн бага буюу 4.9 мянган хүүхэд мэндэлжээ. 

Нийт амьд төрсөн хүүхдийн 62.2 мянга нь төрсний дараа нэг цагийн дотор хөхөө амласан бол 456 нь төрөлхийн гажигтай, 2804 нь 2500 граммаас бага жинтэй төржээ. Амьгүй төрөлтийн түвшин мянган нийт төрөлтөд тав ногдож байна. 

Улсын хэмжээнд 2023 онд нас баралтын 17.5 мянган тохиолдол бүртгэгдсэн нь 2021 оныхоос 2.4 мянга, 2022 оныхоос 0.4 мянгаар буурсан үзүүлэлт юм. Нийт нас баралтын 5537 нь эмнэлэгт, 11996 нь гэртээ /бусад газарт/ нас баржээ.

Эх сурвалж: Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00