ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ Б.МӨНХБААТАР МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ

Б.МӨНХБААТАР МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ

by admin

Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ.

Харин 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насны ангилалд А.Зоригтбаатар нар хүрэл медаль хүртсэн байна. Б.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн жил Финланд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаа амжилтаа ахиуллаа.

Ташрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө манай мөсөнд авирагчдаас насанд хүрэгчдийн ангилалд Солонгост болсон дэлхийн цомд түрүүлсэн юм. 

Эх сурвалж: Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00