ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ АНУ-Д ХУДАЛДАХ ГЭЖ БАЙСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ МОНГОЛ РУУ ТЭЭВЭРЛЭНЭ

АНУ-Д ХУДАЛДАХ ГЭЖ БАЙСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУДЫГ МОНГОЛ РУУ ТЭЭВЭРЛЭНЭ

by admin

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин”-ы хүрээнд соёлын өвүүдээ гадаадаас эргүүлэн авчрах, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах цогц ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд манай улсад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгчээ. Тэдгээрийг Монгол руу тээвэрлэхэд бэлэн болсон байна. 

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монголоос хууль бусаар гаргасан палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байгаа юм.

Энэ удаагийн олдворуудын дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн яс багтаж байна. Энэ нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор болохыг Соёлын яамнаас мэдээлжээ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00