ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ “МӨНГӨН ЗАВЬЯА”-Д БАТАЛГААГҮЙ ЖИН АШИГЛАЖ БАЙЖЭЭ

“МӨНГӨН ЗАВЬЯА”-Д БАТАЛГААГҮЙ ЖИН АШИГЛАЖ БАЙЖЭЭ

by admin

Стандарчлал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газраас “Мөнгөн завъяа” худалдааны төвд ажиллан худалдан борлуулж буй үнэт эдлэл, эрдэнийн чулуу, мөнгөн аягыг стандартын дагуу үйлдвэрлэсэн, сорьцын баталгааны тэмдэг дарагдсан эсэхийг хянах шалгалт явууллаа.


Шалгалтаар “Мөнгөн завьяа” худалдааны төвд үнэт эдлэлийн баталгаажуулалт хийгээгүй жинг ашиглаж, сорьцын тэмдэг тавиагүй үнэт эдлэл, мөнгөн аяга худалдан борлуулж байсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна. Стандартчлал, хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд зөрчил дутагдлыг арилгахаар түрээслэгч нарт сургалт зохион байгуулах, жинг нэгдсэн байдлаар баталгаажуулахаар болжээ. Мөн нэг сарын хугацаатай зөрчил дутагдал арилгах албан шаардлагыг “Гүн ингүүмэл” компанийн “Мөнгөн завьяа” худалдааны төвд 85 талбай түрээслэгчид хүргүүлж байна.

Улсын хэмжээнд нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээд байдаг бөгөөд хяналт, шалгалт зургадугаар сарын 10 хүртэл үргэлжлэх ажээ.

Энэхүү хяналтыг Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Үнэт металлын үндэсний холбоо, СХЗГ-ын Сорьцын хяналтын газар болон Хэмжил зүйн газрын улсын ахлагч байцаагч нар хамтран зохион байгуулж байгаа юм.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00