ЭХЛЭЛ БИЗНЕСЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧ ХӨВСГӨЛ: ХАЯГДАЛ ӨӨХӨН ТОСЫГ АШИГЛАН САВАН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

ХӨВСГӨЛ: ХАЯГДАЛ ӨӨХӨН ТОСЫГ АШИГЛАН САВАН ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

by admin

Мөрөн сумын иргэн У.Адъяаням хаягдал өөхөн тосыг ашиглан саван үйлдвэрлэж байна.
Тэрбээр олон жил тогоочоор ажиллахдаа гал тогооноос маш их тосны хаягдал гарч байгаль орчныг бохирдуулдаг болохыг анзаарчээ.У.Адъяаням тэтгэвэрт гараад тосны хаягдлыг ашиглан эдийн саван хийсэн туршилт нь амжилттай болж “Ади” савангийн цех байгуулжээ.

Хийсэн савангаа найзуудаа бэлэглэж, хэрэглэсэн найзууд нь дараа худалдан авч өргөжсөн байна.Өнөөдрийн байдлаар өөхөн тостой, сүүлний тостой, шар тостой, гангатай, лимонтой, хужиртай гэсэн 9 төрлийн саван үйлдвэрлэж байна. У.Адъяаням өөхөн тосыг нэг килограммыг 300 төгрөгөөр, шар тосыг нэг килограммыг 40000 төгрөгөөр худалдан авч саван хийж байна. Тухайлбал шар тостой саван ямар нэгэн химийн найрлагагүй биед тэжээл өгдөг нэг нь 9000 төгрөгийн үнэтэй боловч маш их эрэлттэй болжээ.Цаашид орон нутагт дотоодын савангийн хэрэгцээгээ өөрсдөө хангах зорилго тавин ажиллаж байгаа ажээ.

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/ 

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00