ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТҮВШИН 2023 ОНД ДЭЭШИЛЖЭЭ

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТҮВШИН 2023 ОНД ДЭЭШИЛЖЭЭ

by admin

 Ажиллах хүчний судалгааны 2023 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 57.6 хувь нь буюу 1200000 сая нь ажиллах хүч, 42.4 хувь буюу 915 900 нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж гарчээ.

Энэ 1200 000 хүний 96.1 хувь нь ажиллагчид байна. Харин 3.9 хувь буюу 48 800 нь ажилгүй гэнэ. Ажилчид 2022 оныхоос 38 600 буюу 3.3 хувиар өсжээ. Харин ажилгүй хүн 2022 оныхоос 15 800-гаар буурсан байна. Ажиллах хүчнээс гадуурх хүн ам (915900)-ын 54900 нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа аж. Ийм хүн амыг боломжит ажиллах хүч гэж үздэг юм. Боломжит ажиллах хүч 2022 оны мөн үеийнхээс 11500-гаар өссөн байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалт 2022 оны мөн үеийнхээс 7000 хүнээр буурч 1109000 болжээ. Түүний 6.5 хувь нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч буюу 7 хоногт 40-өөс бага цагаар ажилладаг, өөр ажил нэмэлт цагаар хийхэд бэлэн байгаа хүмүүс. Ажиллагчдыг эдийн засгийн салбараар 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад, хамгийн их өөрчлөлттэй нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх. Энэ салбарт:

  • 20100 буюу 3.6 хувь,

боловсролын салбарт:

  • 16900 буюу 16.1 хувь,

барилгын салбарт:

  • 16600 буюу 26.6 хувиар тус тус өсжээ.

Харин хөдөө аж ахуйн салбарт:

  • 29100 буюу 10.0 хувиар,

төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарт:

  • 24200 буюу 26.4 хувиар буурсан байна.

Ажиллагчдыг хөдөлмөр эрхлэлтийн статусаар, 2022 оны мөн үеийнхтэй харьцуулахад хамгийн их өөрчлөлттэй нь цалин хөлстэй байнгын ажлын байртай ажиллагчид 48400 буюу 19.3 хувиар, цалин хөлстэй түр ажиллагчид 10900 буюу 2.7 хувиар өсөж, цалин хөлстэй ажиллагчгүй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа эрхлэгчид 9000 буюу 45.5 хувиар, цалин хөлстэй тохиолдлын ажиллагчид 7400 буюу 18.6 хувиар буурчээ.

Ажиллах хүчний оролцооны түвшин 2023 оны 4 дүгээр улиралд 57.6 хувь болжээ. Хүйсээр авч үзэхэд:

  • эрэгтэйчүүдийнх 66.3 хувь,
  • эмэгтэйчүүдийнх 50.1 хувь,

Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.4 хувь болж, 2022 оныхоос 0.5 нэгж хувиар дээшилсэн. Хүйсээр авч үзэхэд:

  • эрэгтэйчүүдийнх 66.3 хувь,
  • эмэгтэйчүүдийнх 50.1 хувь,

Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 55.4 хувь болж, 2022 оныхоос 0.5 нэгж хувиар өссөн байна. Хүйсээр авч үзэхэд:

  • эрэгтэйчүүдийнх 63.2 хувь,
  • эмэгтэйчүүдийнх 48.6 хувь,

Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2022 оны мөн үетэй харьцуулахад:

  • ажилгүйдлийн түвшин 1.4 нэгж хувиар,
  • цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт болон ажилгүйдлийн нэгдсэн түвшин 1.6 нэгж хувиар,
  • ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 0.5 нэгж хувиар,
  • хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 0.8 нэгж хувиар буурсан аж.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үндсэн 4 үзүүлэлтийг 15-24 насныхан буюу боловсрол, сургалтын дараах хөдөлмөрийн зах зээлд шинээр орж байгаа залуучууд, 25-54 насныхан буюу ерөнхий ажиллах хүчний насныхан болон 55-64 насныхан буюу тэтгэвэрт гарахад ойрхон байгаа гэсэн насны бүлгээр харьцуулахад 15-24 насныхан буюу залуучууд дийлэнх нь байгаа юм.

Ажиллах хүч гэж тухайн хугацаанд зөвхөн хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд, цалин хөлс, орлого олох зорилгоор бусдын хэрэглээнд зориулан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд хүч хөдөлмөрөө нийлүүлж байгаа ажиллагчид болон нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй хүн юм.

Ажиллах хүчнээс гадуурх хүн ам гэж сургуульд суралцаж байгаа, гэрийн ажилтай, өндөр настан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, хөгжлийн бэрхшээлтэй болон ажил хайх итгэл алдарсан зэрэг шалтгаанаар тухайн хугацаанд ажиллах хүчинд хамаарахгүй хөдөлмөрийн насны хүн амыг ойлгоно. Ажиллах хүчнээс гадуурх хүн амаас энэ боломжит ажиллах хүчийг тодорхойлно. Мөн ажиллах хүч болон боломжит ажиллах хүч хоёрын нийлбэрээр өргөтгөсөн ажиллах хүч илэрхийлэгдэнэ.Хөдөлмөрийн дутуу ашиглалт гэж хөдөлмөрийн нийлүүлэлт болон эрэлтийн зөрүү буюу хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ хангагдахгүй байхыг ойлгоно. Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг дараах үзүүлэлтээр хэмжинэ.Үүнд:

  • Цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч гэж тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлж буй ажиллагчийн бүх ажлынх нь ажлын цаг нь үндэсний хууль тогтоомжид заасан босго цагаас бага бөгөөд өөр ажил хийх хүсэлтэй, нэмэлт цагаар ажиллахад бэлэн байгаа хүнийг ойлгоно. Босго цаг гэдгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 7 хоногийн ажлын 40 цагаар авч үзнэ.
  • Ажилгүй хүн гэж сүүлийн 7 хоногт хөдөлмөр эрхлээгүй, хөдөлмөр эрхлэх зорилгоор ажил хайж байгаа болон ажил хийхэд бэлэн байгаа хөдөлмөрийн насны хүн
  • хөдөлмөр эрхлээгүй гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт цалин хөлс, орлого олох зорилгоор ямар нэгэн ажил хийгээгүй, ажиллагч гэдэг тодорхойлолтод хамаарахгүй байхыг;
  • ажил хийхэд бэлэн гэж тухайн хугацаанд буюу сүүлийн 7 хоногт эсвэл тухайн хугацаанаас хойш ирэх хоёр долоо хоногт ажил хийж эхлэхэд бэлэн байхыг;

Боломжит ажиллах хүч гэж цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхлэхийг сонирхож байгаа боловч тодорхой нөхцөл байдлын улмаас ажил хайх оролдлого нь хязгаарлагдсан эсвэл шууд ажил хийх боломжгүй байгаа, тухайн хугацаанд хөдөлмөр эрхлээгүй хүн юм. Боломжит ажиллах хүчинд дараах хүмүүсийг хамааруулна. Үүнд:

  • Ажил хийхэд бэлэн биш байгаа ажил хайгч буюу ажил хайх оролдлого хийж байсан ч тухайн хугацаанд ажил хийхэд бэлэн биш, боломжгүй байгаа хүн;
  • Ажил хайгаагүй ч ажил хийх боломжтой хүн буюу ажил хайх оролдлого хийгээгүй ч ажил хийх хүсэлтэй, ажил хийхэд бэлэн байгаа хүн хэмээх тайлбар Үндэсний статистикийн хороо хийжээ.

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00