ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ “ОСКАР”-ЫН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“ОСКАР”-ЫН НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

by admin

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны гуравдугаар сарын 11 /CNN/. Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Dolby” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Жимми Киммел хөтлөн явууллаа. 

“Оскар-2024” наадмын анхны шагнал болох “Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг Америкийн жүжигчин Да’Вайн Жой Рэндольф “The Holdovers” кинонд бүтээсэн дүрээрээ хүртсэн бол “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд Роберт Дауни /Oppenheimer/ шалгарснаар анхны “Оскар”-ын цомоо өргөлөө. 

Энэ удаагийн наадмаас “Oppenheimer” кино “Шилдэг кино”, “Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” зэрэг долоон шагнал хүртлээ. Нийт 13 шагналд нэр дэвшээд байсан тус кино мөн “Шилдэг найруулагч, “Шилдэг эвлүүлэг”, “Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд шалгарсан юм. 

Америкийн жүжигчин Эмма Стоуны хувьд “Poor Things” кинонд бүтээсэн дүрээрээ “Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр тодорсноор “Оскар”-ын наадмаас хоёр дахь удаагаа шагнал хүртсэн найм дахь жүжигчин боллоо. 

Шилдэг кино: Oppenheimer 

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Киллиан Мерфи, Oppenheimer

Туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин: Роберт Дауни, Oppenheimer

Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Эмма Стоун, Poor Things

Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин: Да’Вайн Жой Рэндольф, The Holdovers

Шилдэг найруулагч: Кристофер Нолан 

Шилдэг анимейшн: The Boy and the Heron

Шилдэг кино зохиол: American Fiction

Шилдэг эх зохиол: Anatomy of a Fall

Шилдэг зураг авалт: Oppenheimer

Шилдэг богино хэмжээний баримтат кино: The Last Repair Shop

Шилдэг эвлүүлэг: Oppenheimer

Шилдэг гадаад кино: The Zone of Interest

Шилдэг нүүр будаг, үс засалт: Poor Things

Кинонд зориулан бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, Oppenheimer

Шилдэг киноны дуу: Билли Айлиш, “What Was I Made For?”, Barbie

Шилдэг визуал эффект: Godzilla Minus One

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00