ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ЭНЭ 7 ХОНОГТ МОНГОЛ УЛСАД

ЭНЭ 7 ХОНОГТ МОНГОЛ УЛСАД

by admin

2024 оны дөрөвдүгээр сарын 15-21-нд болох үйл явдлын тойм

Улаанбаатарт:

4 дүгээр сарын 15-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно. 4 дүгээр сарын 15-нд: “Бизнесийн сэргэлт-Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 10 000 залууг сургах эхний ээлжийн 300 залуучуудын сургалт эхэллээ. 4 дүгээр сарын 15-нд: “Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй” шүтээн зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээнэ. 4 дүгээр сарын 15, 16-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 4 дүгээр сарын 15-21-нд: “Tourism week-2024” болно. 4 дүгээр сарын 17-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 4 дүгээр сарын 17-нд: Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө, санхүүжилт татах “Capital level Up: Өсөлтийн дараагийн шат” сургалт хэлэлцүүлэг болно.

4 дүгээр сарын 18, 19-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 4 дүгээр сарын 19-20-нд: МУГЖ Б.Сарантуяа “Сэтгэлийн хөг” тоглолтоо Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын төв ордонд үзэгчдэд толилуулна.

ОРОН НУТАГТ: 4 дүгээр сарын 19-нд: Орхон аймагт Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно. 4 дүгээр сарын 19-нд: Орхон аймагт Монгол Улсын гавьяат багш Р.Цэрэндорж багшийн нэрэмжит Физикийн аймгийн олимпиад зохион байгуулна.

4 дүгээр сарын 19-21-нд: Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Хүндийн өргөлтийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болно. 4 дүгээр сарын 21-нд: Хөвсгөл аймагт “Хөвсгөл Марафон-2024” тэмцээн болно. 4 дүгээр сарын 22-нд: Ховд аймагт Улсын Гуравдугаар төв эмнэлгээс эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог эрчимжүүлэх нүүдлийн эмнэлэг ажиллана.

Өвөрхангай аймагт Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе” сарын аяныг эхлүүлж байна.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00