ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР 61 ДҮГЭЭРТ ЖАГСЖЭЭ

МОНГОЛ УЛС ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААР 61 ДҮГЭЭРТ ЖАГСЖЭЭ

by admin

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2024” болон Монгол Улсын үр дүнгийн талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс танилцууллаа.

Энэхүү тайланг 1989 оноос хойш тогтмол гаргаж байгаа бөгөөд Монгол Улс 2015 оноос хойш  эрэмбэлэгдэж байна.  Монгол Улсын хувьд энэ жил 46.3 оноогоор 61 дүгээрт эрэмбэлэгджээ.

Хамгийн өндөр өрсөлдөх чадвартай нь 100 оноотой Сингапур улс байна. Түүний дараа Швейцар, Хонконг, Ирланд, Дани зэрэг улс оржээ. Харин Нигер, Гана, Венесуэл, Аргентин улсууд сүүл мушгижээ. Монгол Улсын араас Перу, Бразил жагссан юм. Монгол Улс дэд бүтцийн үзүүлэлт өнгөрсөн жилийнхээс буурсан нь ерөнхий дүнг хойш татжээ.

Энэ жилийн судалгаанд 67 улсыг эрэмбэлж, 336 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна. Улс орнуудын шалгуур үзүүлэлтийг эдийн засгийн чадамж, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлэгт ангилдаг ажээ. 

Эх сурвалж: Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00