ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ 101 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ 101 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

by admin

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Олон улсын хүүхдийн спортын Х наадам наймдугаар сарын 6-10-ны өдөр болж өндөрлөлөө.

Энэхүү наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын нийт 460 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдсөн байна. Тус наадамд Монголын баг 35 алт, 34 мөнгө, 32 хүрэл, нийт 101 медаль авсан амжилтаар тэргүүлжээ. Харин Хятадын баг 23 алт, 12 мөнгө, 26 хүрэл, нийт 61 медальтайгаар удаалж, ОХУ найман алт, 20 мөнгө, 25 хүрэл медаль хүртсэн байна.

Энэ наадмын хамгийн отгон оролцогч нь өдгөө 13 настай теннисчин Б.Болор-Эгшиглэн байлаа.  Тэрбээр “Токио-2020” наадамд Монгол Улсаас оролцсон олон улсын хэмжээний мастер Б.Болор-Эрдэнийн төрсөн дүү юм. Монголд дөрөв дэх удаагаа болсон тус наадмын онцлох зүйл нь үзүүлэх тоглолтоор үндэсний бөх, үндэсний сур харвааг багтаасан билээ.

11 дэх удаагийн наадмыг 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулахаар болжээ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00