703
Бат гэрэлт-ирээдүй ТББ нь гэр оронгүй, эцэг эх, үр хүүхэдгүй, харааны бэрхшээлтэй, өвчтэй хүмүүсийг асардаг байгууллага юм. Энэ газарт ирсэн хүмүүс асруулж, амьдрахаас гадна өөрсдийгөө хөгжүүлж гар урлал, эсгий урлал гэх мэт зүйлсийг хийдэг. Энэхүү ТББ-г Г.Роза гэр бүлийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгаран байж байгуулсан нь өдгөө олон хүний итгэл найдвар болсоор байна.