ЭХЛЭЛ БИЗНЕС АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК: УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ

by admin

Улаанбаатар хотод найдвартай, уян хатан, хэмнэлттэй дэд бүтцийг байгуулахад үр дүнтэй төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай, үүнд

Азийн хөгжлийн банк Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тууштай дэмжихийг Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Рамачандран Павит онцолжээ.

Азийн хөгжлийн банк 2010 оноос хойш Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэчлэх чиглэлээр Засгийн газар, НЗДТГ-тай хамтран ажиллаж байна. Тус банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын үйлчилгээ, гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Баянхошуу, Сэлбэ орчимд дэд төвийг байгуулаад байна.

Филиппинд төвтэй, Азийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн хөгжлийн энэ банк мөн хүрээлэн буй орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хямд орон сууцыг Улаанбаатар хотод барих, дэлхийн стандартад нийцсэн улсын жишиг эмнэлэг байгуулах төслийг ч санхүүжүүлж байгаа юм.

Рамачандран Павит цааш нь ярихдаа: “Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлж буй төслийн нэг нь 2021 онд ашиглалтад орсон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг юм. Орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон энэ эмнэлэг дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээ бүхий улсын жишиг эмнэлэг, цаашид Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, бусад аймаг, суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа”-г тодотгожээ.

Азийн хөгжлийн банк сүүлийн 30 жилд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, ногоон хөгжил зэрэг салбарыг дэмжиж, 4.1 тэрбум ам.долларын санхүүжилт олгосноос 120 сая ам.долларыг цар тахлын эсрэг арга хэмжээнд, 100 сая ам.долларыг энэ онд төсвийн дэмжлэг хэлбэрээр олгосныг нийслэлийн ИТХ-ын Хэвлэл мэдээллийн төв мэдээлэв. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00