ЭХЛЭЛ БИЗНЕС ТА СҮҮГЭЭ УУСАН УУ?

ТА СҮҮГЭЭ УУСАН УУ?

by admin

Үнээний сүүний  87%-ийг ус, үлдсэн 13% нь уураг, өөх тос, нүүрс ус, витамин, эрдэс бодис агуулдаг.Тэгэхээр хүний эрүүл мэндэд хамгийн чухал зүйл бол сүү байх нь …Тэгвэл та сүүгээ уусан уу?

НҮБ-аас жилийн хугацаанд нэг хүн 180 литр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь хоногт насанд хүрсэн хүн 500мл, хүүхэд 350мл сүү гэсэн үг. Монголчуудын хувьд дэлхийн дунджаас 3.4 дахин бага сүү буюу 52 литр сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг талаар салбарын эх сурвалжууд дурджээ. Монгол улсын хэмжээнд нийт 85,049 үнээнээс нэг жилд 59,670,512литр сүүг бэлтгэдэг. Уламжлалт маллагааны үнээ 6-9 сар буюу 90 хоног саалинд хамрагдаж нэг үнээнээс өдөрт дундажаар 7-8 литр, нэг жилд 702 л сүүг бэлтгэдэг.

Нүүдэлчин агро ферм” ХХК-ыг үүсгэн байгуулагч Ж.Баттөгс Франц улсаас сүүний чиглэлийн Монбелиард үүлдрийн үнээг Монголд импортлон кластер фермийг байгуулан ажиллаж байна. 2024 оны байдлаар Төв аймгийн Баяндэлгэрт (400), Аргалантад (480) Баянхангай суманд (240) үнээтэйгээр фермийн үйл ажиллагааг явуулж байна.

Кластер гэж юу вэ?

Нүүдэлчин агро ферм нь 400 үнээ бүхий 10 айлыг нэг дор төвлөрүүлэн барьсан ба эдгээр айлууд малын өвс тэжээлээ нэг дор авахаас гадна сүүний чиглэлийн компаниуд өдөр бүр сүүг өөрсдийн унаагаар ирж авдаг давуу талтай гэнэ. Мөн хэрэв та хүсвэл энэхүү кластер фермийг эзэмших боломжтой.

Сүүний кластер фермийг хөгжүүлснээр нэг цогцолбор фермийн 400 үнээнээс жилд 1,220,000 литр сүү буюу нэг үнээнээс өдөрт дундажаар 10-15 литр, жилд 4000 л сүүг бэлтгэх боломжтой…

Сүүний кластер фермийн үнээ жилийн 4-н улиралд тасралтгүй саалинд хамрагддаг онцлогтой.

Нүүдэлчин агро ферм шиг хэд хэдэн кластер фермийг Улаанбаатар хотын тойруулаад байгуулчихвал богино хугацаанд Монгол улсын сүүний хэрэглээний дутагдлыг арилгах боломжтой талаар тэд ярьсан юм. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00