АНУ-ын эрдэмтэд Шинэ Зеландын эргээс манай гараг дээр 50 сая жилийн өмнө амьдарч байсан хамгийн том оцон шувууны чулуужсан үлдэгдлийг олжээ.
Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Journal of Paleontology” сэтгүүлд нийтлэгдсэн байна.
“Шинэ Зеландаас саяхан олдсон чулуужсан олдворууд нь оцон шувууны сүрэг гайхалтай олон янз байсныг харуулж байна. Энэхүү оцон шувууг “Kumimanu fordycein” хэмээх шинэ төрөл зүйлд оруулсан бөгөөд оцон шувуудын төрлөөс хамгийн том нь юм” гэж эрдэмтэд онцолсон байна.
Эрдэмтдийн мэдээлснээр, уг оцон шувуу нь одоог хүртэл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа оцон шувуунуудаас хамгийн том нь бөгөөд 154 жинтэй, мэдээж нисэж чаддаггүй байсан ч ус руу гүн шумбах, мөн хэт хүйтэн орчинд биеийн дулаанаа удаан хадгалах чадвартай байжээ.