ЭХЛЭЛ ОНЦЛОХ МЭДЭЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ 1.9 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ 1.9 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

by admin

Нийслэл дэх орон сууцны дундаж үнийг өмнөх оны есдүгээр сартай харьцуулахад 9.3 хувиар өсжээ. Харин  энэ сарын ханш өмнөх сараас 1.9 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.12 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд буюу 2.57 сая төгрөг байгаа юм. Тайлант хугацаанд шинэ орон сууцны үнийн жилийн өсөлт 11, хуучин орон сууцных 7.4 хувьтай гарчээ.

Жилийн өсөлтийн хурд энэ оны хоёрдугаар улирлын эцэс болон гуравдугаар улиралд эрчимжээд байна. Гуравдугаар улирлын эцсийн байдлаар Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны нийлүүлэлт эрс нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн талаар үл хөдлөх хөрөнгийн салбарынхан онцоллоо 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00