ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГБАРИМТАТ МЭӨ3000-2021 ОН ХҮРТЭЛХ ЦАР ТАХЛУУДАД ИЖИЛ ТӨСТЭЙ ХЭДЭН ЗҮЙЛ БАЙНА.ЭДГЭЭРИЙГ АШИГЛАН ТАХАЛТ ӨВЧНӨӨС ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ.

МЭӨ3000-2021 ОН ХҮРТЭЛХ ЦАР ТАХЛУУДАД ИЖИЛ ТӨСТЭЙ ХЭДЭН ЗҮЙЛ БАЙНА.ЭДГЭЭРИЙГ АШИГЛАН ТАХАЛТ ӨВЧНӨӨС ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХАМГААЛАХ БОЛОМЖТОЙ.

by admin

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хүн бүр айдас дунд өдөр хоногийг өнгөрүүлсээр л… Эдийн засаг, нийгэм, сошиал орчин бүхэлдээ корона вирусийн улмаас уналтанд орж, хүмүүсийн сэтгэл зүй ч мөн адил хямралд оржээ. Тэгвэл ер нь Корона гэхээс илүү цар тахал гэж юу вэ? Ямар шалтгаанаас болж тахалд нэрвэгдэж байна вэ? Бид энэ дундаас юуг ухаарч ойлгож болох вэ? Тэртээ олон жилийн өмнөхөөс ямар ялгаа гарч байна?

МЭӨ 3000 оны орчмоос эхлэн тахал гэдэг зүйлийн талаар ярьдаг болжээ. Тухайн үед анагаах ухаан хөгжөөгүй байсан учир ихэнх үхэл гамшгийг шашин, сүнс, буг чөтгөр, бурхдын хилэнтэй холбон тайлбарладаг байсан.  Тахал үүсэх шалтгаан нь хүмүүс хот тосгодод амьдарч эхэлснээс үүдэлтэйгээр давчуу бохир орчин үүсэж элдэв өвчин тархах нөхцөл бүрдсэн байж.

МЭӨ 430-427 ЭРТНИЙ ГЕРЕГИЙН ТАХАЛ Эртний Грегийн Афин хотод тахал гарч 30.000 гаруй хүний амийг авч оджээ. Энэ өвчнийг туссан хүнд аймшигтай шинж тэмдэг илрэн 7хоногийн дотои үхдэг байв хэмээн зохиолчид бичиж байв.

165-180 АНТОНИНЫ ТАХАЛ Энэхүү тахлаар 15 жилийн дотор 5сая гаруй хүн нас барсан.Ромд дэлгэрсэн уг тахлыг тухайн үед төр барьж байсан хаан Марк Аврелий Антонины нэрээр нэрлэсэн байна. Өнөөгийн мэргэжилтнүүд үүнийг цагаан бурхан байсан гэж үздэг.

541-542 ЮСТИНИАНЫ ТАХАЛ Константинополь хот буюу өнөөгийн Истанбул хотод эл өвчин гарч хүн амынх нь 40% нас барсан. Египетээс гарсан үр тарианы хөлөг онгоцоор орж ирсэн хархнууд энэ тахлыг зөөвөрлөжээ.

1347-1351 ХАР ТАХАЛ Буюу булчирхайн тахал нь 4-хөн жилийн дотор Европын хүн амын тал хувь буюу 40сая хүний амийг үгүй хийөээ. Мөн Ази Африкад ч олон хүн үхсэх бөгөөд олон жилийн давтамжтайгаар дэгдсээр байв.

1519 МЕКСИКИЙН ЦАР ТАХАЛ  Америк тивд Испани, Португалчууд ирснээр нутгийн иргэд огт үзэж харж байгаагүй өвчний тухай сонсож эхлэв. Үүнээс хойш өнөөгийн Мексик болон Аандын нуруу орчмын нутагт цагаан бурхны цар тахал гарч хэдэн саяараа нас барав.

1665 ИХ ТАХАЛ Лондонгийн их тахлаар 100.000 хүн нас барсан. Үүнээс үүдэн ариун цэврийг сайжруулах, хүн амын хэт их бөөгнөрлийг сааруулах дүрэм журмыг бий болгож байжээ.

A plague doctor in protective clothing. The beak mask was filled with incense thought to purify air and the cane was used to avoid touching patients. Artwork by Paul Furst.

Эмч нар дотроо эмийн ургамал, цэцэг бүхий хошуутай баг зүүдэг байв. Энэ нь халдвараас сэргийлнэ хэмээн үздэг байжээ.

1829 БУЛЧИН ЗАДРАХ ТАХАЛ Муу усны шуудуу болон холерын бактериар бохирдсон ус уусны улмаас хүмүүс өвчлөв. Энэтхэгт анх гарч, худалдааны хөлөг онгоцоор дамжин Европ, Америк руу хүрчээ.

1860-ААД ОН Энэ  үеэс л хүмүүс ариун цэврийг сахих ёстойг ойлгож эхлэв. Элдэв шарх соривны бактерийг устгаж, эмч, мэс засалчид халдвар тархахаас сэргийлж ГАРАА УГААДАГ болсон байна Ариун цэврийн стандарт дээшилсэн.

1918 ОН ИСПАНИ ХАНИАД Хар тахалаас ч илүү хор хөнөөл бүхий Испани ханиад гэх томуугаар дор хаяж 50 сая хүн буюу дэлхийн хүн амын 3 орчим хувь нь нас баржээ. 

1928 ОН АМЬ АВАРСАН НЭЭЛТ Шотландын эрдэмтэн Александр Флеминг пенциллин буюу анхны антиобитикийг нээв. Энэ нээлт нь олон хүнийг үхлийн аюулаас аварч байжээ.

1980-ОН  ЦАГААН БУРХНЫГ УСТГАВ 1977онд Сомалид бүртгэгдсэний дараа Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблэйгаас бүрэн утсгасныг зарлаж байв. ДАРХЛААЖУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨР-ийг үр дүнтэй явуулсны ач тус байлаа.

1981 ОН ДОХ/ХДХВ Хүний дархлалын тогтолцоог устгадаг шинэ өвчин гарч эхэлсэн. Энэ өвчин нь хүний дархлал хомсдлын вирусээр үүсгэгддэг нь хожим тогтоогдсон. Эл өвчнөөр 20сая гаруй хүн амь насаа алдаад байгаа ч тодорхой эмчлэх эмчилгээ хараахан гараагүй байна. Харин өвчний явцыг удаашруулах эмнүүд гарсан байна.

2009 ОН H1N1 Энэ өвчин нь ГАХАЙ ШУВУУН-аас хүнд халддаг тахал юм. Өвчилсөн хүн өндөр халуурч, дотор нь муухайрч бөөлжих, ханиалгах  гэх мэт шинж тэмдэг илэрдэг. 

2013-2016 ЭБОЛА Эбола туссан хүн халуурч, цус алдуулдаг, түргэн тархацтай вирус юм. Анх Гвинейд гарч 3 жилийн турш баруун Африкийг хамарсан тахал болон дэгдсэн байна.

2015 ОН  ШУМУУЛЫН ХУМХАА Шумуулаар дамждаг өвчин. Энэ өвчин хөгжингүй орнуудад устсан боловч  Ази Африкт жил бүр 2сая хүний амь насыг авч одсоор  байна. Халуурах дотор муухайрах бүх биеэр нь өвдөх элэг дэлүү томрох гэх мэт шинж тэмдэг идэрдэг.

2019 ОН  КОРОНАВИРУС Энэ тахал нь анх 2019оны 12сард Хятад улсын Ухань хотод тогтоогдож байсан. Энэ тахлын улмаас дэлхийн олон оронд  108,337,713 хүн халдвар авч 2,379,910 хүн нас байржээ.

/2021.02.14байдлаар/ Эрүүл мэндийн байгууллагуудыг зүгээс иргэдэд халдвар авах магадлалыг бууруулах урьдчилан сэргийлэх үүднээс зай барих, гэртээ байх, олон нийтийн газар маск зүүх, олон хүн цугласан газар очихгүй байх, ГАР УГАА  зэрэг зөвлөмжүүдийг өгч байна. Эдгээр тахал, өвчлөлүүдээс хэд хэдэн зүйлийг анзаарч болно. Энэ бол:

  • ОЛНООР БӨӨГНӨРӨХ
  • БОХИР ОРЧИН 
  • ХАЛДВАР ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ АМЬТАД
  • АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ
  • ДАРХЛАА УНАХ  Эдгээрийн эсрэг
  • УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 
  • БӨӨГНӨРӨЛ
  • ҮҮСГЭХГҮЙ ОРЧИН
  • АРИУН ЦЭВЭР
  • ДАРХЛАА САЙЖРУУЛАХ
  • ГАРАА УГААХ Эдгээр нь бүх төрлийн өвчний ӨВЧЛӨХ болон АНАГААХ гол шалтгаан болж байна. Тиймээс дархлаагаа дэмжин хувийн ариун цэврийг сайтар сахивал өвчин үүсгэгч бактериас өөрийгөө хамгаалж болохыг үгүйсгэхгүй

Төстэй мэдээ

1 Сэтгэгдэл:

nana June 25, 2021 - 11:40 am

sonirxoltoi l ym thdeee tsaashdasa ch zondoo iiim torliin taxluud garah bhoo

Хариулах:

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00