ЭХЛЭЛ БИЗНЕС МОНГОЛЧУУДЫН ХИЙСЭН ГУТАЛ ДЭЛХИЙД ГАРНА

МОНГОЛЧУУДЫН ХИЙСЭН ГУТАЛ ДЭЛХИЙД ГАРНА

by admin

4 сарын 23-нд Q ART GALLERY-д гутал үйлдвэрлэгч брендүүд нэгдэн “Гутал урлаг” үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа. Энэхүү төсөл, үзэсгэлэнгийн зорилго нь орчин цагийн гутлын чиг хандлага, шинэлэг загвар болон чанарыг Монголын үндэсний үйлдвэрлэл, урлаг, соёлтой уялдуулан бүтээж байгаад оршиж байна.

Тус үзэсгэлэнгийн үеэр Монголд гутал үйлдвэрлэдэг брэндүүд буюу SHUHMACHER, NEMOOL, DREAM SHOES, HOOVES, SCHOLAR SHOES, BOIV, CHOICE, BAJUNA, HANDMADE BY ZAYA  өөрсдийн хийсэн бүтээлээ дэлгэн харуулсан юм.

Тэд энэ салбарт тулгамддаг асуудлыг хамтдаа ярилцаж, цаашдаа Монголд гутал үйлдвэрлэн гадаад зах зээлд гаргахаар зорьж байгаа юм. Мөн нэгдсэн холбоо үүсгэн байгуулж гишүүнчлэлээ элсүүлэх талаар яригдсан юм. Үзэсгэлэнд оролцогчид бага зэргийн материалын асуудлыг шийдчихвэл Монгол  улс  гутал үйлдвэрлэгч орон болох хангалттай боломж бололцоо байдаг талаар санал бодлоо илэрхийлцгээж байлаа.  

“Гутал урлаг” үзэсгэлэн энэ сарын 23-28 өдрүүдэд Зайсан, Белла виста Q Art галерейд үргэлжлүүлэн зохион байгуулагдана.

Төслийн санаачлагч: Э.Жавхлан / JA ROONZ / брэнд

Дэмжигч байгууллага: “SANDARA”, MONGOLIA-VOLKSLIFT LLC

Зохион байгуулагч: ХАТУН ТӨВ

Мэдээллийн түнш: SHOW MONGOLIA DIGITAL MEDIA- www.showmongolia.com, ZINDAA.MN, ERGELT.MN, CHECK.MN

Media partner: WORLDPLUS

Интерактив сэтгүүл: WORLDPLUS

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00