ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГТАНИН МЭДЭХҮЙ ИРЭХ 20 ЖИЛИЙН ДОТОР УСТАХ 7 МЭРГЭЖИЛ

ИРЭХ 20 ЖИЛИЙН ДОТОР УСТАХ 7 МЭРГЭЖИЛ

by admin
Оксфордын Их сургуулийн профессор зарим мэргэжлийг автоматжуулснаар Амеркийн нийт иргэдийн 47 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд орох өндөр эрсдэлтэй байгаа талаар мэдэгдсэн.  Маккинзи McKincey Global Institute глобал институт 2030 он гэхэд 400-800сая хүмүүс шинээр ажил хайна гэж тооцоолсон. Тэгэхээр таны ажил мэргэжил энэ эрсдэлд орсон юм биш биз? 
1. БАРИЛГАЧИН
Барилгын салбар аюултай эрсдэл өндөртэй мэргэжилд тооцогддог.  Харин одоо технологи болон хиймэл оюун ухааны тусламжтайгаар олон ажлын байрыг роботоор солих боломжтой болсон. Байнга давтагддаг үйлдэл учраас роботууд маш нарийвчлалтай,  хурдтайгаар маш олон барилгын төслийг дуусгах боломжтой. Өмнө нь бид барилга барихад олон хүмүүсийг шаарддаг байсан бол хиймэл оюун ухааны тусламжтайгаар цөөхөн хүнтэйгээр адил хэмжээний төслийг илүү хурдан барих боломжтой болсон. 
2. ЖОЛООЧ
Өөрийгөө жолооддог машин аль хэдийн ирээдүйг эзэгнэх нь тодорхой болсон. Мэдээж үүнийг Элон Маскийн баг тэргүүлэн ажиллаж байгааг та мэднэ.  Өөрийгөө жолооддог функцтэй авто машинууд тун удахгүй худалдаанд гарч хүн бүрийн хэрэглээ болно. Тэгэхээр ямар хүмүүмийн ажилд эрсдэл үүсэх вэ гэхээр таксины жолооч, ачааны машины жолооч, өргөгч машины жолооч гэх мэт мэргэжлүүдийг тун  удахгүй хиймэл оюун ухаанаар хийдэг болно.   
3.ТҮРГЭН ХООЛНЫ ГАЗРЫН АЖИЛЧИН
Одоо түргэн хоолны салбарт зардлыг хэмнэх хэрэгцээ шаардлага дэлхийн өнцөг булан бүрт бий. Та анзаарсан бол зарим ресторан хоолны газруудад киоск ашиглан өөрөө өөртөө үйлчилж байна. Тэгээд хэрэгтэй юмаа авчихна гэсэн үг.  Өмнө нь түргэн хоолны газар, франчайз, ресторанууд маш олон салбартай байсан. Одоо тэднийг багасгаж цөөхөн кассчинтай болж байгаа. Түргэн хоолны салбар хэрэглэгчийг хэрхэн хурдан хугацаанд өөртөө үйлчилж захиалга хийх вэ? гэдэгт сургаж байна. Бид оочирлож зогсох шаардлагагүй болсон. Энэ бол эхний үе шат. Хоёр дахь үе шат нь дамжин өнгөрөх үйл явц. Та захиалаад шууд аваад явж болно. Гурав дах шат нь гал тогоо. Маш олон тогооч, олон ажилчид гал тогоонд ажилладаг. Тэдний ажлын байр солигдох гэж байна. Роботууд хоолыг илүү нарийвчлалтай, тасралтгүйгээр хийж байгаа нь түргэн хоолны салбарт маш чухал юм. Роботууд гомдоллохгүй хэрнээ хамгийн чухал нь 7 хоногийн 24 цаг тасралтгүйгээр илүү ашиг орлоготой байна гэсэн үг.    
4. ФЕРМИЙН АЖИЛЧИН
Германы үнээний ферм тусгай төхөөрөмжийн тусламжайгаар нэг дор олон үнээг саадаг. Америкийн мянга мянган фермүүд гар ажиллагааг халж хиймэл оюун ухаант төхөөрөмжийн тусламжтайгаар  талбайд ургасан хогийн ургамлуудыг түүх мөн алим жимсний хураалтанд ашиглаж байна. 
5.  НЯРАВ, НЯГТЛАН БОДОГЧ 
Одоогоор бидний эргэн тойронд хаа сайгүй байгаа мэргэжил. Компани, бизнес эрхлэгчид өөрсдийн бизнестээ тодорхой нягтлан бодох бүртгэлийн программ хангамжийг ашиглаж санхүүгийн тайлан гаргадаг. Харин одоо автоматижсан өөр үе шат ирж байна. Японд маш олон ур чадвартай мэргэжилтнүүд байдаг ч тэднийг мөн компьютерээр сольж байна.  Ингэснээр алдаа багатай хэрнээ маш хурдан санхүүгийн асуудлаа шийдвэрлэх боломжтой болно. Нягтлан, няравын мэргэжлийг удахгүй хиймэл оюун ухаанаар орлуулна. 
6. ЗӨӨГЧ
 Та Япон улсад очиж байсан бол өөртөө үйлчлэх сушины хоолны газар түгээмэл байдаг. Гал тогоонд л хүмүүс ажилладаг. Үйлчлүүлэгч зөөгчийг дуудаж захиалга өгөх шаардлагагүйгээр Ipad-наас захиалга өгнө. Таны өгсөн захиалгыг гал тогооноос дамжуулагчаар явуулна. Эсвэл робот зөөгч таны хоолыг ширээнд чинь хүргэж өгнө. Магадгүй хоолоо идэж дууссаны дараагаар бяцхан робот ирж таны тооцоог хийнэ. Энэ бол бүрэн автоматжиж буйн нэг жишээ. Компани, ресторанууд нэг удаа хөрөнгө оруулалт хийгээд бусад үед нь бага зэргийн засварт л хөрөнгө оруулна. Бусдыг нь хиймэл оюун ухаан хийнэ. 
7. ХҮРГЭЛТ
Та бүхний хамгийн сайн мэддэг Амазон дроноор хүргэлт хийхэд асар хөрөнгийг зарцуулсан. Өмнө хүргэлтийн үйлчилгээ гэхээр  долоо хоног нэг сар гэх мэтээр урт хугацаагаар хүлээх хэрэг гардаг байсан бол өнөөдөр маргааш эсвэл өнөөдөр, өнөө орой гэх мэтээр хүргэлтээ авдаг болсон ийм цаг үе ирээд байна. Маш олон хүргэлтийн ажилчдыг хиймэл оюунаар орлуулах болно. Пицца хүргэлтийн ажилтан, илгээмж зэрэг нь тухайн салбарт үр ашиггүй зардал ихтэйд тооцогддог. Энэ салбарт бага зардлаар, алдаа багатай ажиллахыг хүсдэг. 
Эдгээр ажил мэргэжлүүдийг дараагийн 20 жилд устаж, хиймэл оюун ухаан үүнийг хийдэг болно. Та өнөөдөр энэ мэргэжлээр ажиллаж сурч байгаа бол өөрийнхөө ур чадвараа хөгжүүлэхийг зөвлөж байна. 

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00