ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГТАНИН МЭДЭХҮЙ ЭРДЭМТЭД АНГАРАГ ГАРГИЙН ХУЙ САЛХИНЫ ЧИМЭЭ БИЧИЖ АВЧЭЭ

ЭРДЭМТЭД АНГАРАГ ГАРГИЙН ХУЙ САЛХИНЫ ЧИМЭЭ БИЧИЖ АВЧЭЭ

by admin

ЛОНДОН. /Nature Communications/. Олон улсын эрдэмтдийн баг Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр үе үе үүсдэг элсэн хуйн дуу чимээг анх удаа бичиж авчээ. Судалгааны үр дүнг “Nature Communications» шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна. 

Энэ дуу чимээг NASA-гийн “Perseverance” өөрөө явагч төхөөрөмжид суурилуулсан хоёр өдөр тутамд гурав орчим минутын бичлэг хийдэг тусгай микрофоныг ашиглан бичсэн байна. “Perseverance”-ийн газардсан Жезеро тогооноос боссон элсэн хуйн зургийг мөн уг роверт суурилуулсан камераар буулгаж авч чаджээ. 

Ангараг гараг дээр газардсанаасаа хойш “Perseverance” 100 шахам элсэн хуй бүртгэжээ. Энэ үзэгдлийг эрдэмтэд сайн мэддэг боловч дуу чимээнийх нь аудио бичлэгийг анх удаа хийж чадсан байна.

Эрдэмтэд өгөгдлүүдийг загварчлалтай нэгтгэж үзэхэд, энэ нь секундэд тав орчим метрийн хурдтай, 25 метр өргөн, дор хаяж 118 метрийн өндөрт эрчлэн боссон хүчтэй салхи байжээ. 

Энэхүү бичлэг нь Ангарагийн цаг агаарын байдлыг илүү сайн ойлгоход тус дөхөм болно гэж судлаачид хэлсэн байна. 

Гадаргуу орчмын дулаан агаар эргүүлгийн төвдөө даралтыг бууруулж, хүчтэй эргэлтийн урсгалыг бий болгон дээшлэн эргэлдэж эхлэхэд элсэн хуй үүсдэг байна. Ангараг гаргийн хуй салхины хурд ширүүн байдаг боловч агаар нь маш сийрэг учраас эргүүлэг нь сул байдаг аж. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00