ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГТАНИН МЭДЭХҮЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ШАШНЫ БАЙГУУЛАМЖ АНГКОР ВАТ ANGKOR WAT

ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ШАШНЫ БАЙГУУЛАМЖ АНГКОР ВАТ ANGKOR WAT

by admin

Дэлхийн хамгийн том шашны байгууламж болох Ангкор Ватыг XII зууны эхээр барьжээ. Энэ нь Хиндү шашны сүмийн цогцолбор бөгөөд Кхмерийн эзэн улсын хаан /өнөөгийн Камбож/ II Суряварманы үед боссон байна. Ширэнгэн ойн гүнд хэдэн зуун жил дарагдсан Ангкор Ватыг европчууд 1860онд нээж байжээ.

Сүмийн гадна хэрэм нь ертөнцийн хязгаарыг, харин усны шуудуу нь огторгуйг бэлгэдсэн байна.  Ангкор Ватын цамхагуул нь Хиндү шашны гол бэлгэдэл Лянхуа цэцгийн хэлбэртэй бүтээгджээ. 2007 онд олон улсын эрдэмтдээс бүрдсэн баг сансрын гэрэл зураг болон бусад технологийг ашиглаж ажилсаны үндсэн дээр хүн төрлөхтний аж үйлдвэржилтээс өмнөх үеийн хамгийн том хот байсан гэдэг дүгнэлтэнд хүрээд байна.

Мөн хот тойроод усалгааны системтэй цагаан будааны тариалангийн талбайтай байсны ачаар жилд 3 удаа ургац авч иргэдээ тэжээдэг байсан гэж эрдэмтэд тогтоожээ.

1970-аад ондуудад Камбожийн дарангуйлагч Пол Потын “Улаан Кхмерүүд” нилээд олон сум хийдийг нурааж сүйтгэсэн гэдэг.

1863 оноос өнөөг хүртэл Ангкор Ват нь Камбожийн Хаант Улсын Төрийн далбаа, сүлд дээр дүрслэгдсэн байдаг. Ангкор Ват цогцолбор 1992 оны 12 сард ЮНЕСКО-гийн биет соёлын өвийн бүртгэлийн жагсаалтад оржээ.

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00