ЭХЛЭЛ НЭВТРҮҮЛЭГТАНИН МЭДЭХҮЙ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ЧИНЭЭЛЭГ ГЭР БҮЛИЙН ЖАГСААЛТЫГ ГАРГАЖЭЭ

by admin

Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ Ерөнхийлөгч Мухаммед бен Заид Аль Нахайяны гэр бүл дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлээр тодорлоо гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Газрын тосны мөнгө чөлөөтэй урсдаг АНЭУ-д Аль Нахайянчууд баян чинээлэг гэдэг нь хэнд ч нууц биш. Гэхдээ Рианнагийн дотуур хувцаснаас авхуулаад их өгөгдөл буюу биг дата, түргэн хоол, Илон Маскийн “SpaceX” компани зэрэг бүх зүйлд оруулсан зөв хөрөнгө оруулалт нь гэр бүлийнх нь баялгийг шинэ түвшинд гаргасан гэж тус агентлаг онцолсон байна. “Bloomberg”-ийн мэдээллээр, Аль Нахайяны гэр бүл 300 орчим тэрбум ам.доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй.

Абу-Дабигаас гаралтай энэ гэр бүл нь санхүүгээс эхлээд роботын техник хүртэл төрөл бүрийн салбарт 27 мянга гаруй ажилтантай “Royal Group” компанийг эзэмшдэг. Түүнчлэн Английн хөл бөмбөгийн “Манчестер Сити” клуб, Илон Маскийн “SpaceX” компани, дуучин Рианнагийн “Savage x Fenty” загварын ордны хувьцааг эзэмшдэг байна.

Жагсаалтын хоёрдугаарт, дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүр болох “Walmart”-ын эзэн Уолтоны гэр бүл 224.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө бичигджээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ АГЕНТЛАГ

Төстэй мэдээ

Сэтгэгдэл үлдээх

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00